Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ БАТЛАВ

2020-12-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар өнөөдөр /2020.11.23/ “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ийг хэлэлцэн баталлаа.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс иргэд сонгогчид, сонгогдсон Хурлын байгууллагынхаа өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээг мөрдөн хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршиж байгааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ онцоллоо.

Иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон Төлөөлөгч нь ёс зүйтэй, үйл ажиллагаандаа энэхүү дүрмийн  хэм хэмжээг сахиж,  олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстойг нарийвчлан зааж тодорхойлсон бөгөөд Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заажээ.

Төлөөлөгч ёс зүйн  хэм хэмжээ  зөрчсөн тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өргөдөл,  гомдол, мэдээллийг  ИТХ-ын ажлын алба хүлээн авч бүртгэн, аймгийн ИТХ-ын даргад танилцуулан, Ёс зүйн дэд хороогоор шалгуулахаар шийдвэрлэсэн бол дэд хороонд шилжүүлж шалгуулна. Ёсзүйн дэд хороо гомдол, мэдээлэлд холбогдсон Төлөөлөгч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож  тэмдэглэл хөтлөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулан авч,  дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь болох нь шалгалтаар тогтоогдвол  дүгнэлтийг  ИТХ-ын даргад  танилцуулан, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, улмаар Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хариуцлагыг оногдуулах юм. Ингэхдээ шийдвэрийг давхардуулан оногдуулахгүй хэмээн дүрэмд оруулжээ.  

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар “Төлөөлгчийн ёс зүйн дүрэм” болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.

Аймгийн ИТХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэбат, гишүүдэд Төлөөлөгч Д.Батжаргал, С.Батжаргал, З.Бадрал, Ч.Цэндсүрэн, П.Эрдэнэбат, А.Янжмаа нар сонгогдон ажиллахаар боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч бүр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтлах, үүнд бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, үүргээ гүйцэтгэхдээ төрийн байгууллага, нутгийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудаас албан ажлын хүрээнд зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах асуудлаар мэдээлэл зөвлөмж, дэмжлэг авах, байгаль орчноо хамгаалах, газрын баялаг, ашигт малтмалын зөвшөөрөл олгох, орон нутгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах асуудалд шударга бус хандах явдалтай  эвлэрэхгүй байх, гэр бүл,  хүүхдийн хүчирхийлэл, эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах, ИТХ-ын хуралдааны дэгийг зөрчих, шалтгаангүйгээр хурал таслах, хурал хаях, хуралдааныг тасалдуулах,  хувийн явцуу үзэл бодлоо тулгахгүй байх, гаргасан шийдвэр, тавьсан зорилтоо иргэд, сонгогчдод байнга таниулж санал бодлыг нь уламжилж, шийдвэрийн биелэлтээр хяналт шинжилгээ хийж холбогдох шатны хурлаар хэлэлцүүлэхээр санал санаачилга гаргах, иргэд сонгогчидтой харилцахдаа үндэс угсаа, нас хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, улс төрийн намын харьяалал шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан хандахгүй эрх тэгш харилцаж үйлчлэх, тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийг төлөөлөн орон нутгаа хөгжүүлэх, хүний сайн сайханы төлөө санаж сэдэж, манлайлах, өөртэй нь буюу гэр бүл, хамаатан садны ашиг сонирхолтой нь холбоотой асуудал хэлэлцэх хуралдаанд өөрийн саналаараа оролцохгүй байх буюу санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзаж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, өөрийн ба гэр бүлийн хувийн ашиг сонирхлын  болон хөрөнгө орлогын мэдүүлэг, орлого зарлагад гарсан их хэмжээний өөрчлөлтийн эх үүсвэрийг тайлбарлаж, цаг хугацаанд нь үнэн зөв гаргах зэрэг ёс зүйг баримталж ажиллах ёстойг Ёс зүйн дүрэмд тодорхой тусгаж өгсөн байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%