Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар Хуралдаанаар /2020.12.04/ “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэн баталлаа.
“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн залгамж чанарыг хадгалахад анхаарч боловсруулсан.
Уг хөтөлбөр нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого бүхий 6 багц асуудлын хүрээнд 20 дэд бүлэг, 62 зорилт, 232 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд шинээр хэрэгжүүлэх дэд хөтөлбөрт Нийгмийн бодлогын чиглэлээр “Эрүүл шүд”, “Халамжаас хөдөлмөрт”, “Оюунлаг Дарханчууд”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр “Орон сууц”, "Утаагүй Дархан", “Атар-IY аян”, "Шарилжгүй Дархан", “Цэвэр хот” хөтөлбөр зэрэг дэд хөтөлбөрүүд багтсан бол үргэлжлүүлэн хийх хөтөлбөрт Нийгмийн бодлогын чиглэлээр “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх”, “Эрүүл Дарханчууд”, “Сүрьеэгүй Дарханчууд”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах”, “Хүний хөгжил”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр “Мал амьтны эрүүл мэнд”, “Тохилог орчин-эко хороолол”, “Эрчим хүч хэмнэх” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүд тусгагджээ.
Мөн “Цахим Дархан”, “Нэг иргэн-нэг бүртгэл”, “Эрүүл чийрэг эр хүн”, “Тасралтгүй суралцагч-ЭМЧ”, “Чадварлаг сувилагч”, “Шилэн эмнэлэг-II”, “Цагийн ажил”, “Байшин”, “Гоё цэцэрлэг”, “Гоё сургууль”, “Чадварлаг багш”, “Цахим сургалтын систем”, "Эко жорлон", “Хүлэмж” зэрэг төслүүдийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх юм байна.