Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2021-04-01

Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 71,4%-ийн ирцтэйгээр хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. “Төрийн дээд одон медиалаар шагнуулах”-аар ирүүлсэн саналыг хэлэлцэн Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Гэндэнгийн Төмөрт, Алтан гадас одонгоор Жүгдэрийн Наранболд, Навааншаравын Цогтсүрэн нарыг шагнуулахаар дэмжин, уламжлахаар шийдвэрлэв.
2. Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийг Монгол Улсын хүний гавьяат эмч Хандын Цэрэндоржийн нэрэмжит болгох саналыг хэлэлцээд нэмэлт материал бүрдүүлэхээр буцаав.
3. Сайншанд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%