Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД, БУТ, СӨӨГ ТАРИХ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-05-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар батлагдсан “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Сайншанд-60 аян”-ы хүрээнд бүх нийтээр мод тарих ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Түвшинтөр, аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн нар оролцож иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг бүх нийтээрээ мод тарих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, цаашид энэ талаар иргэдийн санал санаачлага, идэвхийг өрнүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%