Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БҮҮ МАРТ” аян явагдаж байна

2021-05-31

БҮҮ МАРТ” аян 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Сайншанд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн тасаг, Сумын захирагчийн ажлын албатай хамтран “Бүсээ зүүе” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм журмын талаар 100 гаруй жолооч нарт мэдээлэл хүргэж, аюулгүйн бүсээ тогтмол зүүж хэвшүүлэх уриалга, замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдод зөв дадал, соёлыг төлөвшүүлэх гарын авлага тарааж ажиллалаа.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%