Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.НАСАНБАТЫН ИВЭЭЛ ДОР “ГАЛ ТОГЛООМ БИШ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН БОЛЛОО

2021-06-11

Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор, “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Зургийн уралдаан 2021 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зарлагдаж ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын нийт 568 бүтээл ирснээс 31 хүүхдийн бүтээлийг шалгаруулсан.
Энэ жилийн хувьд COVID-19 вирусийн тархалттай холбогдуулан “Зай барих” дүрмийг баримтлан хүүхэд бүрийн халууныг үзэн гарыг ариутгаж шагнаж урамшууллаа.
Шалгаруулалтыг зохиомж, уран санаа, гүйцэтгэл, стандарт хэмжээ зэргийг үндэслэн Боловсрол соёл урлагийн газрын зураг, технологийн арга зүйч Е.Өсөхбаяр, Онцгой байдлын газрын АССУСАХМ ахмад Н.Наранцэцэг, ахмад С.Саран нар шалгаруулсан юм.
Хамтран ажилласан Боловсрол соёл, урлагийн газар, Дархан-Уул аймаг дахь “Барилгачин залуучуудын холбоо”, Улаан загалмайн хороо, Олон улсын худалдааны төвийн менежер Мөнххишиг нарт талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%