Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-07-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэмийн дагуу  цахимаар зохион байгуулсан ба тус хурлаар  /2021.06.30/ “Төрийн одон медальд уламжлах тухай”, “Цэвэр хот” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай”, “Хөрөнгө худалдан борлуулах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Цэвэр хот аймгийн дэд хөтөлбөр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тохижилтыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, бүх нийтийн оролцоотой цэвэр, эрүүл тав тухтай орчинг бүрдүүлэхэд зорилгын хүрээнд хог хаягдлын мэдээллийн санг бий болгох, дахивар нөөц цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, хог хаягдлын талаархи боловсрол олгох, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог тээвэрлэгч эрх бүхий байгууллагын менежментийг сайжруулж, хог хаягдлын төвлөрсөн цэгийг байгальд ээлтэйгээр зохистой ашиглах, Орон сууц, гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зэрэг зориултуудыг 2024 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%