Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2021-10-05

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “ Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх ” төслийг Архангай аймгийн 10 суманд хэрэгжүүлэхээр боллоо. Аймгийн ИТХын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал нь ГБХЗХГ-ын дарга Ч.Уранцэцэгтэй уулзан тухайн төслийг хэрэгжүүлэгч баг ГБХЗХГ-аас эрх зүйч, сэтгэл зүйчтэй ажлын хэсэг гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Эхний ээлжинд 10 суманд уг төслийг хэрэгжүүлэх ба цаашид хамтран ажиллаж үлдсэн 9 сумандаа сургалтаа өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй гэв. Энэхүү сургалтыг зохион байгуулахад шаардагдах зардлыг аймгийн ГХУСАЗСЗ-өөс гаргах боломжтой гэж хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%