Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Биеийн тамир, спортын хөгжлийн ирээдүй” сэдэвт сургалт зөвлөгөөн болж өндөрлөлөө

2021-11-06

 Аймгийн Биеийн тамир спортын газар  аймгийн  Засаг даргын Тамгын газар, Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвтэй хамтран “Биеийн тамир, спортын хөгжлийн ирээдүй” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2021.11.06-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнөөр биеийн тамир спортын ирээдүйн хөгжлийн бодлого чиглэлийг хэлэлцэх, биеийн тамирын багш, дасгалжуулагчдын бүтээлч санал санаачлагыг тусган аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ,  УИХ-ын гишүүдэд зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хүргүүлэх юм.

Зөлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нийт оролцогчдод амжилт хүсээд салбартаа үр бүтээлтэй ажилласан тамирчдын шагналыг гардуулан өглөө. Хөнгөн атлетикийн спортын мастер цол тэмдгээр Н.Баттулга, Жүдо бөхийн ОУ-ын спортын мастер МУ-ын начин Б.Ганбаатар, мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Аймгийн харцага Б.Батсайханд аймгийн Арслан цол, Жаргалант сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Энх-Амгаланд аймгийн Заан цолыг аймгийн Засаг даргын захирамжаар олгосныг тус тус гардуулан өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%