Бодлогод залуусын хяналт ТББ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос идэвхтэй ажиллаж буй нам бус, ашгийн бус байгууллага юм. Бид Үндсэн Хуулиар тодорхойлсон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд залуу төлөөлөгчдийн оруулж буй хувь нэмрийг бэхжүүлэх, манлайллыг нь дэмжих зорилгоор “Хуулиар засаглая!” гурван сарын хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна.
Зорилго:
Жил бүр зохион байгуулагдах энэхүү хөтөлбөр нь“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хуралд сонгогдон ажиллаж буй залуу төлөөлөгчдөд Үндсэн Хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэгдсэн, шинэчлэгдэх шатандаа явж буй Иргэдийн төлөөлөгчийн хувьд мэдэх шаардлагатай хуулиуд болон улс төр, төрийн албаны талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг танилцуулж, залуу төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, дэмжлэгийн сүлжээг бий болгох”-ыг зорьж байна.
Шалгуур:
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хуралд сонгогдон ажилладаг байх;
- Хөтөлбөр зохион байгуулагдах 3 сарын хугацаанд 2 удаагийн биечилсэн сургалт, 5 удаагийн цахим лекц (Бямба гарагт 3 цаг), бие даалт, төгсөлтийн бие даалтад цаг заваа бүрэн зориулах боломжтой байх;
- Хуульч, эрх зүйч мэргэжлээс бусад салбарын төлөөлөл байх;
- Харилцан суралцах, эерэг өөрчлөлтийг авчрах хүсэл эрмэлзэл, хандлагатай байх.
- 18-40 насны байх
Хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөө:
- Хөтөлбөрийн нээлт – Нийт Улаанбаатар хот болон орон нутгийн төлөөлөл болсон 15 оролцогчийг шалгаруулна.
- “Үндсэн сургалт” – 2 өдрийн оролцоонд тулгуурласан, биечилсэн сургалт явуулна.
- Цахим лекц – Нийт 5 долоо хоногийн турш Бямба гараг бүрд зочин лекц, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
- Бие даалт, төгсөлтийн ажил
- “Ур чадварын сургалт” – 2 өдрийн оролцоонд тулгуурласан, биечилсэн сургалт явуулна.
- Хөтөлбөрийн хаалт
Хүсэлт хүлээн авах хугацаа:
Өөрийн товч намтар, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 11-р сарын 20-ны дотор энэхүү холбоосоор орж формыг бөглөн бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Program.ypw@gmail.com Фэйсбүүк: Бодлогод залуусын хяналт ТББ цахим хуудсуудаар холбогдон авна уу.