Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ БҮСЧИЛСЭН БАЙДЛААР МЭРГЭЖЛИЙН ЦАХИЛГААНЧИНТАЙ БОЛГОХОД АНХААРАЛ ХАНДУУЛНА

2022-03-15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран боловсролын байгууллагыг эрчим хүчний эрсдэлгүй болгох ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулж, эрсдлийн үнэлгээг тогтоолоо.

5 өдөр үргэлжилсэн хяналт шалгалтын ажлын дүгнэлттэй аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат өнөөдөр /2022.03.15/  танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргасан юм.

Уг дүгнэлтийн дагуу гадна цахилгааны мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдлыг тодорхойлсон ба сургууль цэцэрлэгүүдийн жижүүр, хамгаалалтын ажилтнууд ихэвчлэн цахилгааны ажлыг хавсран гүйцэтгэдэг байна.

Тиймээс эхний ээлжид мэргэжлийн бус тэдгээр албан хаагчдад сургалт зохион байгуулж, сургалт зөвлөмж явуулах, улмаар боловсролын байгууллагуудыг бүсчилсэн байдлаар мэргэжлийн цахилгаанчинтай болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%