Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨСВӨР ҮЕ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙГ СОНССОН “ХАМТДАА ХӨГЖЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-03-14

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй оролцооны байгууллагын хүүхдүүдийн уялдаа холбоог сайжруулах, дэмжих, хамтрах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, бодит оролцоог бий болгох зорилготойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2022.03.14/ “Хамтдаа хөгжье” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн 13 оролцооны байгууллагын төлөөлөгч хүүхдүүд болоод аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан, БШУГ-ын дарга С.Галбадрах, Иргэний танхимын дарга Д.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс оролцож, хөгжих эрхээ дээдлэн хүндэтгэж буй хүүхэд бүрийн төлөөлөл болсон өсвөр үе хүүхэд залуусын дуу хоолойг сонссон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, 19 дүгээр сургуулийн сурагч Г.Номингэрэл  аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн цаг үеийн мэдээлэл хүргэсэн бол үргэлжлүүлэн Үндэсний чуулганд өнгөрөгч оны 12 дугаар сард Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцсон төлөөлөгч хүүхдүүд үе тэнгийнхэндээ чуулганы үр дүнгээ танилцуулсан юм. Мөн энэ үеэр  хүүхдүүд өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа зургаар илэрхийлж түүнийгээ үе тэнгийнхэндээ болон аймаг орон нутгийн удирдлагуудад тайлбарлан таниулж байсан юм. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлж, оролцох эрхээ эдлэхийг нь зөв дэмжсэнээрээ бид өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуусыг бэлтгэж байгаа билээ.

Хүүхдүүдийн дэвшүүлсэн асуудлуудад аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат дор бүрд нь хариулт өгч, төр захиргааны байгууллагаас хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээллийг өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%