Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД, СУРАГЧИД, ИРГЭДИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-04-11

       ✒️Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Төрийн байгууллагын хөгжил, соёл, албан хаагчдын харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, багийн хамтын ажиллагаа, харилцааны ур чадварын талаар мэдлэг олгох”, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх, гэр бүл дэх хүүхдийн оролцоо”, “Өсвөр насны хүүхдийн онцлог, мэргэжил сонголт, амжилтын сэтгэл зүйг бэлдэх” чиглэлээр Гэр бүл судлаач Ж.Баясгаланг урьж, Төрийн албан хаагчид иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
         ✒️Тус сургалтад Сайншанд сумын Төрийн албан хаагчид, Аж ахуйн нэгж байгууллагууд, 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, сумын 1-8 дугаар багийн иргэд, нийт 871 иргэнийг хамрууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%