Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ЭСЭЭ БИЧЛЭГ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2022-09-29

✍️Хүүхэд хамгаалалын тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийн зөрчил, түүнийг илрүүлэн тогтоох, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарах асуудлыг хүүхдийн дуу хоолойгоор дамжуулан сонсох, хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах зорилгоор ЕБС-ийн 10-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
👉10-12 дугаар ангийн сурагчдыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
👉Хамрах хүрээ
Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид оролцоно.
👉Сэдэв
“Хүүхдийн эрхийн зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам”
👉Зохион байгуулалт
• Эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
✍️1.Эсээ бичлэгийн уралдаан
✍️2.Илтгэлийн уралдаан
• Эсээ бичлэгийн уралдааныг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албаны 101 тоот өрөөнд хүлээн авна. /цахимаар явуулах тохиолдолд sainshandith@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ/
• Илтгэлийн тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулна.
👉Тавигдах шаардлага
• Цаасны хэмжээ- А4;
• Үсгийн фонд-Arial;
• Үсгийн хэмжээ- 12;
• Мөр хоорондын зай 1-1,5 см;
• Эсээг 200-250 үгэнд багтаан бичнэ;
• Үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
• Гараар бичсэн тохиолдолд үзгэн балаар цэвэр гаргацтай бичсэн байх;
• Өөрийн овог нэр, сургуулийн нэр, анги, утасны дугаараа тодорхой бичих;
• Өгөгдсөн сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхой гаргасан, шинэ санаа дэвшүүлсэн байх;
• 2-р шатанд өөрийн эсээг илтгэл хэлбэрээр бэлтгэн, оролцогчид 10-15 минутад багтаан илтгэл тавина.
👉 Шалгуур үзүүлэлтүүд
• Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал;
• Баримт нотолгоог үндэслэсэн байх;
• Шинэ санаа дэвшүүлсэн байдал;
• Илтгэл тавих ур чадвар;
👉Шалгаруулалт, шагнал
• Эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг шүүгч нарын бүрэлдэхүүн шалгаруулна.
• Шалгуур үзүүлэлтийг хангасан 3 бүтээлийг шалгаруулж, шагнаж урамшуулна.
I.Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
II.Дэд байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
III.Тусгай байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%