Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-07

Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон нутгийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтын хороо, ажлын алба, иргэний төлөөллийн хамт байгууллагын 2022 оны төлөвлөгөөний дагуу Сайншанд сумын 2022 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын 21 төсөл хөтөлбөрөөс 10 ажлын явц, тендерийн бичиг баримт, мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийг мэдээллээр хангаж ажилласан байдалд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалт хийсэн төсөл арга хэмжээнээс 7 ажил бүрэн дууссан, 3 ажлын гүйцэтгэж дуусах хугацаа болоогүй байна
✍🏻Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ажлын төлөвлөгөөний дагуу ИТХ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар захирамжаар ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, ажлын албаны албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-5 дугаар сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг хэрэгжүүлэх журмын хэрэгжилтийг шалгаж, хяналт хийж, зөвлөмж өгч ажиллаа.
✏️Мөн Сайншанд сумын ИТХ-аас Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид авч хэрэгжүүлж болох зарим зөвлөмжүүдийг өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор
👉🏻ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
👉🏻АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
👉🏻ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА гэсэн 3 төрлийн судалгааг иргэдээс цаасаар болон цахимаар авч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%