Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-18

✏️Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийн зөрчил, түүнийг илрүүлэн тогтоох, хүүхэд хамгааллын чиглэлээр юуг анхаарах ёстойг хүүхдийн дуу хоолойгоор дамжуулан сонсох, цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах зорилгын хүрээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хүүхдийн эрхийн зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа.
 
⚖️🔎Удирдамжид заагдсан сэдвийн хүрээнд илтгэгчид Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд сургууль болоод гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа хандлага, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдэд өөрийн санаа бодлоо тулгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөөллүүд хэрхэн хүндээр тусч, эдгээр асуудлыг багасгахад хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын оролцоо нэн шаардлагатай байгааг мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зөрчил, үе тэнгийн хүүхдүүдийн дарамт, сэтгэл зүйн дарамт байгааг баримт нотолгоонд үндэслэн өөрийн санаагаа дэвшүүлэн тавьсан байна.
 
✍️Уралдаанд нийт 149 хүүхэд эсээ ирүүлснээс шилдэг 50 эсээг шалгаруулж, 2 дугаар шатны шалгаруулалт болох илтгэлийн уралдаанд эхний 20 хүүхэд оролцсон. Үүнээс
 
Шагналт байранд:
🥇Тэргүүн байр – ЕБС 1-р сургууль 12г ангийн сурагч С.Цэнд-Аюуш
🥈Дэд байр – ЕБС 1-р сургууль 11б ангийн сурагч С.Жамъяннацаг
🥉Гутгаар байр – Зүүнбаян ЕБС-ийн 12а ангийн сурагч С.Гантуяа
🎊Шилдэг илтгэл– ЕБС 1-р сургууль 12а ангийн сурагч Б.Цэцэгмаа, 12в ангийн сурагч Ц.Энхжин, 10б ангийн сурагч У.Маралмаа, 10а ангийн сурагч А.Золзаяа, 11а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, 10а ангийн сурагч М.Нарансолонго, 10б ангийн сурагч Б.Номун, 12в ангийн сурагч М.Түвшинсанаа, 12г ангийн сурагч Г.Болорцэцэг, 12б ангийн сурагч Ч.Бадмаамядаг, 12г ангийн сурагч М.Насанжаргал, 11в ангийн сурагч Т.Индра, 12б ангийн сурагч Г.Мөнхзул, Зүүнбаян ЕБС-ийн 10а ангийн сурагч К.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа. 👏👏👏👏
 
Илтгэлийн уралдааныг Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхтуяа, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Ганзориг нар шүүн явууллаа.
 
Нийт оролцсон сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. 🎊🎊🎊

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%