Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60, 61 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2022-07-27

Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, сумын ИТХ-ын дарга А.Энхзаяа нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Нийт зочид төлөөлөгч, иргэддээ зориулан Сайншанд сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр хотын хөгжил цэцэглэлт, нийгэм эдийн засгийн талаар түүхэн ойн илтгэл тавьж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр аймаг, сумын удирдлагын зүгээс анхааран ажиллахаа илэрхийллээ.
Сайншанд хот үүсэн байгууллагдсаны 60 жилийн баярын хуралд тус хотын тэргүүний иргэдэд Төрийн дээд одон медаль, Засгийн газрын болон түүхт ойн медалиар шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүллээ.
Өсөн дээшлэхийн ашдын хиймортой,
Өөдөө мандах нарны жавхаатай
Өөдлөн дэвших хөгжлийн заяатай
Сайншандын иргэд та бүхэн минь
Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%