Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД НЭГЭН ЗЭРЭГ ЗАЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-09-01

✏️📚🎊2022-2023 оны хичээлийн жилд Сайншанд сумын 5 сургуульд шинээр 728 хүүхэд элсэн орж, нийт 7995 сурагч, 14 цэцэрлэгт шинээр 912 хүүхэд элсэн орж, нийт 2985 хүүхэд сурч, хүмүүжнэ.
Мөн аймгийн Политехникийн коллежид 630, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуульд 600 гаруй оюутан хамрагдаж, 6 мэргэжлээр шинээр нийт 140 оюутан элсэн орлоо.
✍️Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг 8 цэцэрлэг, 2 сургууль, 1 коллежид уншиж, Чингис хааны эш хөргийг боловсролын байгууллагад нэгэн зэрэг залж хүндэтгэл үзүүллээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%