Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ САНАН ДУРСАХ, ТЭДНИЙ ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЭХ 27 ДАХЬ ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022-09-09

🖌Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 27 дахь өдрийг хүндэтгэн Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл үзүүлж уулзалт зохион байгууллаа.
🖌Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Дорноговь аймгийн хэмжээнд 25-н иргэн байгаагаас 8 нь Сайншанд сумын харьяат иргэн байдаг.
🖌Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид болон Политехник коллежийн сурагчдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хэлмэгдүүлэлт болон аж амьдрал, түүхийг танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр “Хэлмэгдүүлэлт”, “Цагаатгал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 38 бүтээлээс уралдааны ялагчдыг тодруулав.
Уралдааны ялагчид:
🥇Тэргүүн байр – ЕБС 1-р сургууль 12а ангийн сурагч Г.Шинэсувд
🥈Дэд байр – ЕБС 1-р сургууль 12г ангийн сурагч С.Цэнд-Аюуш
🥉Гутгаар байр –ЕБС 1-р сургууль 10г ангийн сурагч Б.Энхсайхан
🏅Тусгай байр – ЕБС 1-р сургууль 11д ангийн сурагч Э.Энхжин
ЕБС 5-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Ану-Үжин
ЕБС 1-р сургуулийн 10г ангийн сурагч О.Батбаяр
ЕБС 1-р сургуулийн 10г ангийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ
Нийт оролцсон сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%