Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-19

"ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
____________________________________________
      ✍️"Олон улсын улаан загалмай", "Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр", "Монголын хүмүүнлэгийн өдөр"-ийг тохиолдуулан Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн анхан шатны хороо, АШУҮИС-ийн Дорноговь аймаг  дахь салбар сургууль, Эмнэл зүйн тэнхэм хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмайн гишүүдийн эгнээг өргөжүүлэх зорилгоор "ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ"  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. 
      Тус өдөрлөгөөр:
    ✍️Улаан загалмайн хөдөлгөөний үүсэл хөгжлийн танилцуулга-сумын Улаан загалмайн хорооны арга зүйч М.Нямаасүрэн
    ✍️“3D Донор” клубийн үйл ажиллагааны танилцуулга- ахлагч А.Баясгалан 
      ✍️"Анхны тусламж үзүүлэх" жүжигчилсэн тоглолт-АШУҮИС-ийн яаралтай тусламжийн клубийн оюутнууд
     ✍️“Сахиусан тэнгэр” флашмоб бүжгийн үзүүлбэр- АШУҮИС-ийн "Цагаан ширхэг" хамтлагийн оюутнууд тус тус оролцлоо.
     👩‍⚕️🧑‍⚕️ Монголын улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүнээр 30 гаруй оюутан элсүүлэн, үнэмлэх гардуулж, хүмүүнлэгийн үйлсэд манлайлан ажилласан 3D донор клубийн гишүүн Анагаахын 5 дугаар дамжааны оюутан Б.Билгүүн, Анагаахын 4 дүгээр дамжааны оюутан А.Баярцэцэг, яаралтай тусламжийн клубийн гишүүн Анагаахын 6 дугаар дамжааны оюутан О.Дуламжаргал, М.Жамбалдорж нарыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн "ШИЛДЭГ ЗАЛУУ" алтан медалиар  тус тус шагнаж, урамшууллаа.
👏👏👏 Хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачилгатай хамтран ажилласан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
АРИУН ЦАГААН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС
АЛТАН ДЭЛХИЙД ТҮГЭЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%