Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “SANTA CHALLENGE” АЯНЫ УДИРДАМЖ

2022-12-16

САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “SANTA CHALLENGE” АЯНЫ УДИРДАМЖ
ЗОРИЛГО:
Аж ахуйн нэгж байгууллага, хувиараа үйл ажиллагаа эрхлэгчид, Хүүхэд залуучууд бие биедээ туслах хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлж, шинэ жилийн баярыг угтан зорилтот бүлгийн иргэд, айл өрхийн хүүхэд багачуудад бэлэг өгч баярлуулахад оршино.
ЗОРИЛТ:
• Хүүхэд залуучууд үе тэнгийнхэндээ туслах, хүнлэг энэрэнгүй үзэл хандлага төлөвшүүлэх
• Зорилтот бүлгийн хүүхэд багачуудад шинэ жилийн баярын бэлэг өгч баярлуулах
• Аж ахуй нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх
• Иргэд, олон нийтэд бие биедээ туслах, энэрэнгүй нинжин сэтгэлийг түгээж, эерэг уур амьсгал бүрдүүлэх
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хороо
ХАМРАХ ХҮРЭЭ:
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд, хүүхэд залуучууд
АЯНЫ ХУГАЦАА:
“SANTA CHALLENGE” аянд нэгдэх хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд, хүүхэд залуучуудын сэтгэлийн бэлгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүлээн авна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
• “SANTA CHALLENGE” аянд нэгдэх аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд, хүүхэд залуучууд хүссэн зүйлээрээ бэлэг бэлтгэнэ.
• Бэлгэнд орж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй хүүхдэд зориулагдсан байна.
• Аяны хүрээнд ирүүлсэн бэлгийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт аянд оролцсон байгууллага, иргэдийн хамт зорилтот бүлгийн хүүхэд багачуудад гардуулна.
• Аяны хүрээнд хамтарч ажилласан аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд, хүүхэд залуучуудын талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлнэ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 70523148, 85152840
САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%