Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-01-04

🖋️Сайншанд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах гишүүдээр шинэчлэн байгуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон нийтэд хүргэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх гэсэн 4 зорилтын хүрээнд 16 арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр 2023 оны төлөвлөгөөгөө баталлаа.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга
1. А.Энхзаяа
(Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга)
Нарийн бичгийн дарга
2. Д.Энхтайван
(Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга)
Гишүүдэд
3. Ш.Чулуунцэцэг
(Сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын тасгийн дарга)
4. Г.Доржханд
(Сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа хууль эрх зүйн тасгийн хууль зүйн мэргэжилтэн)
5. Ч.Ганзориг
(Аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч)
6. У.Энхбаяр
(Нэгдсэн эмнэлгийн дарга)
7. Д.Батням
(Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, Дэслэгч)
8. Б.Энхтуяа
(Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн Улсын байцаагч)
9. М.Буянцэцэг
(Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Сэтгэл зүйч)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%