Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 2 ЖИЛ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЛЭЭ

2023-02-01

🥇 ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 2 ЖИЛ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЛЭЭ
         Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр (2023.02.01) Монгол Улсын 21 аймгуудын өрсөлдөх чадварын 2022 оны тайланг танилцууллаа.
       Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдлээ.
🇲🇳 Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг
      ✒️ Эдийн засгийн тамир тэнхээ, 
      ✒️ Засаглалын үр ашиг, 
      ✒️ Бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, 
      ✒️ Дэд бүтэц гэх үндсэн 4 бүлгийн нийт 174 шалгуур үзүүлэлтээр тооцож шалгаруулахад ДОРНОГОВЬ аймаг нь Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас:
       - 2017 онд VIII байр,
       - 2018 онд IV байр,
       - 2019 онд III байр,
       - 2020 онд II байр,
       - 2021 онд I байр
       - 2022 онд I байранд эрэмбэлэгдэж, жилээс жилд эрэмбээ ахиулсаар, тэргүүн байраа бататгаж чадлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%