Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2023-03-16

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажлаа чанартай, өгөөжтэй болгох, иргэд, сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог өөрчлөн сайжруулах зорилгоор Монгол Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Үүнд:

  1. Орон нутгийн төсөв санхүүгийн асуудал

(МНУХ-ны сургагч багш Ц.Долоонжин)

  1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт

(Байгаль орчны яам, нэгдсэн үндэстний байгууллагын хөтөлбөр хариуцсан зохицуулагч Л.Цэрэнлхам)

  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль ба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн манлайлал

(Сургагч багш Т.Нямсүрэн)

  1. Төлөөлөгч хэрхэн ажиллах вэ

(МНУХ-ны ажлын албаны дарга, сургагч багш П.Янжинлхам)

Мөн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Монгол Улсын Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, ёслол хүндэтгэлийн танхимд дурсгалын зураг татууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%