Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН СУРАГЧДАД ЖЕНДЕРИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ОЛГОЛОО

2023-03-31

Аймгийн ИТХ, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчдад жендерийн тухай ойлголт, үе тэнгийн дээрлэхэлт, сэтгэлгээний хандлагыг хэрхэн өөрчлөх тухай ойлголт мэдлэгийг хүргэх зорилгоор сургалт /2023.03.31/ зохион байгууллаа.

Сургалтад Өсвөрийн Парламентын Төлөөлөгч сурагчид болон” Бяцхан туслагчид” клубын хүүхдүүд оролцсон бөгөөд “Эерэг сэтгэлгээний давалгаа, эртэч Дархан” сэдвээр Сургагч багш н.Алтанчимэг, н.Хатанчимэг,  “Жендерийн тухай ойлголт” сэдвээр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Ц.Ганчимэг, “Гангстерууд дээрлэхдэггүй” сэдвээр “Бяцхан туслагчид” хүний эрхийн клубээс тус тус мэдээлэл хийлээ.

Мөн Өсвөрийн Парламентын сурагчид сонирхосон асуултдаа тодорхой хариултууд авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%