Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр /2023.04.14/ боллоо. Тус хурлаар
✅ Тогтоол хүчингүй болгох тухай ( “Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааны үнэ тариф тогтоох тухай 2020 оны 05 сарын 20-ны 16/04 дугаар тогтоол)
✅ Зулзагын гол хүүхдийн зуслангийн үнэ тариф тогтоох тухай
✅ Хуримын ордны үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай
✅ Дархан-Уул аймагт 2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай
✅ Дархан-Уул аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой газарт санал өгөх тухай
✅ 2023 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай
✅ Аймгийн ГХУСАЗСЗ-ийн Дэд зөвлөл шинэчлэн байгуулж, журам батлах тухай
✅ Хороодын үйл ажиллагааны тайлан (Нийгэм цахим бодлогын хяналтын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо) зэрэг асуудлыг хэлэлцэн, аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.