Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АА БҮЛГИЙН НЭЭЛТТЭЙ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-17

АА БҮЛГИЙН НЭЭЛТТЭЙ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд АА бүлгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг харилцан солилцож, иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт АА бүлгийн нээлттэй цуглааныг зохион байгуулж тус цуглаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Мэргэжилтэний багийн гишүүд зэрэг нийт 70 гаруй иргэд, албан хаагчид оролцсон.
 
Мөн АА бүлгийнхний дунд үйл ажиллагааг идэхижүүлэх зорилгоор уралдаан тэмцээн зохион байгуулж, 4 иргэнийг шагнаж урамшуулсан.
Нийгмийн сайн сайхны төлөө иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн АА буюу "Архичид аминчлахуй" бүлгийнхэн, Архи, хорт зуршлаас үүдэн амьдралаа алдаж яваа иргэдэд амьдралын чиг баримжаа олгох, зөв амьдрах хүсэл тэмүүлэл, итгэл олгох, амар тайван, аз жаргалтай амьдралыг бий болгоход туслан дэмждэг сумын хэмжээнд 4 АА-ын бүлэг, 1 давхар хамаарлын бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
 
АА бүлгийн нээллттэй цуглаан дараах цагийн хуваарийн дагуу зохион байгуулагддаг тул иргэд та бүхнийг нээлттэй цуглаанд оролцохыг урьж байна.
 
"Ухаарлын алхам" бүлэг
Даваа -18 цаг
Пүрэв -18 цаг
Бямба -18 цаг
Ням 18 цаг (номтой цуглаан)
 
"Зөв алхам" бүлэг
Лхагва -18 цаг
Баасан -18 цаг
Ням -13 цаг (номтой цуглаан)
 
"Өв" бүлэг
Мягмар -18 цаг
Пүрэв -18 цаг
Ням -10 цаг (номтой цуглаан)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%