Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-05

ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд Гэр бүл, Хүүхэд хамгааллын чиглэлээр сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар тусгасан. Үүний дагуу хүүхдийн өвчлөлийг бууруулах, хүндрэхээс урьдчилан сэргийлэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын эмнэлзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар, АНЭ-тэй хамтран “Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиудын эмч нарыг чадавхжуулах сургалт”-ыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
 
Тус сургалт нь дараах сэдвүүдийн хүрээнд:
-“Хүүхдийн өсөлт, хөгжлийн үнэлгээ”; “Аутизм”
(АШУҮИС -ийн Дорноговь салбар сургуулийн багш, Хүүхдийн эмч Т.Энхмягмар)
-Томуу, томуу төст халдвар
(Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Ц.Одончимэг)
-Хүүхдийн толгойн өвдөлт
(Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн эмч М.Мөнхзул)
-Хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээл, технологийн карт
(ЭМГ-ын хяналт шалгалтын Улсын байцаагч Н.Нямцэцэг)
-Сүүлийн үеийн эмийн мэдээлэл
(Монос эмийн үйлдвэрийн эмч, төлөөлөгч С.Мөнхзул, Эм хангамж эм зүйч, төлөөлөгч Г. Эрдэнэсувд) нар тус тус сургалт мэдээлэл хийлээ.
 
ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ ЭНХ ӨСӨН ТОРНИХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%