Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-08

ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 5 дугаар багийн иргэдэд эрх зүйн боловсрол олгох, төр-иргэний хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5 дугаар багт зохион байгууллаа. 

        Тус арга хэмжээ дараах сэдвийн хүрээнд: 
ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны танилцуулга-Сайншанд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхтайван /ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга/;
Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог- Сайншанд сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн сэтгэл зүйч М. Буянцэцэг /ГХУСАЗСЗ-ийн гишүүн/;
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга- Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн А.Хонгорзул;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл-Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Батцэвэр; 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба иргэдийн хамтын ажиллагаа-5 дугаар багийн Засаг дарга Ч.Бадамлянхуа нар сургалт, мэдээллийг 5 дугаар багийн ажлын албан хаагчид болон иргэдийн дунд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%