Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар өнөөдөр /2023.05.16/ аймгийн тахилгат уул “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн билэгт сайн өдөр үйлдэхээр дэмжлээ. Уг асуудлыг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар батлах юм.