Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанд өнөөдөр /2023.05.23/ Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дархан-Уул аймагт 2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох асуудлыг танилцууллаа.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаарт “Дархан-Уул аймагт ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээ”-г тогтоосон.
Үүнд Зэрлэг гахай 5, бор гөрөөс 10, шувуу /Эгэл сойр/ 10, загас /алгана, цулбуурт, амарын цурхай/ 30, саарал чоно 10, нийт 65 толгой амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох юм.
Иргэд ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн ан агнаж, барихдаа заавал тухайн сумын Засаг даргын эрх олгосон албан тушаалтнаас эрхийн бичиг авах юм.
Жич: Ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж нь төлбөрийн 10% байна.
#Нэмэлт_мэдээлэл: Дархан-Уул аймгийн ан амьтны нарийвчилсан тооллогын судалгаа хийгдсэн бөгөөд манай аймагт ховордсон амьтан, ургамлын төрөл зүйлээр тоолоход 4 багийн 30 зүйл амьтан тархсанаас 5 зүйл нь Монгол улсын ховор амьтдын жагсаалтад багтсан, 2 зүйл нь Монгол улсын улаан номд багтжээ.
Мөн нийт 9 баг 26 овог, 43 төрөлд хамаарах 65 зүйл шувуу бүртгэгдэж, зэрлэг амьтан ургамлын зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцын (CITES)-р хавсралтад орсон 9 зүйл шувуу байна.