Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“2023 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАВ

2023-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанд өнөөдөр /2023.05.23/ Цэргийн штабаас “2023 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай” асуудлыг танилцуулав.

Монгол Улсын засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 279 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2023 оны Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд  хязгаар 30 алба хаагчаар батлагдсан тул Цэргийн штабаас 30 иргэнийг тухайн албанд авах санал оруулсныг аймгийн ИТХ-аас баталлаа.

Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамааралтай бөгөөд эдгээр хүмүүс нь хоёр жилийн хугацаанд нийт 1200 цаг тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгүүлэн, байгалийн гамшигтай тэмцэх /үер ус, зуд, гал түймэр/, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%