Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ” СОНГОГЧДЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2023-06-21

Сонгогчдын Боловсрол Төв нь БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд 9 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүрэгт “Оролцоно, Төлөөлнө” сонгогчдын өдөрлөгийг 6 дугаар сарын 10-7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл явуулж байгаа бөгөөд өнөөдөр /2023.06.21/ Дархан-Уул аймгийн 50 гаруй сонгуулийн насны иргэдийг хамруулан зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгийн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат уг арга хэмжээ нь залуучууд, эмэгтэйчүүд, цөөнхийн бүлэг болон олон нийтийн жендэр, сонгуулийн оролцооны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой хэмээн онцлон хэллээ.  

 Өдөрлөгийн үеэр залуус Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал болон сонгогчдын боловсролын мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх, хариуцлагатай сонгогчийн цахим аянд нэгдэж, үеийн залуусаа уриалан манлайлах, дижитал дата үзэсгэлэнг үзэж, сонирхолтой мэдээлэл авах, сонгуулийн санал авах загвартай танилцах, өөрийгөө илэрхийлэх, санал асуулгад оролцож, сонирхолтой сургалтад хамрагдах, үе тэнгийн залуучуудын боловсруулсан бүтээлч контентыг сонирхох, залуучуудын дуу хоолой, санал бодлыг илэрхийлсэн илтгэлийг сонсох, явуулын номын сангаар зочилж, мэдээллээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ Жендэрийн болон сонгуулийн талаар өөрийн мэдлэг, ойлголтоороо уралдаж, хөгжөөнт тоглоом тоглолоо.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд залуучууд болон оролцогчидоор өөрсдөөр нь  улс төр, шийдвэр гаргах түвшинд оролцох оролоог хэрхэн нэмэгдүүлэх талаар чөлөөтэй хэлэлцүүлж шийдэл боловсруулах чадвар нэмэгдэх юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%