Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД ПАРЛАМЕНТ БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-06-20

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан өнөөдөр /2023.06.19/ манай аймагт ажиллаж байгаатай уялдуулан “Нээлттэй, ил тод парламент ба иргэдийн оролцоо сэдвийн хүрээнд уулзалтыг өнөөдөр /2023.06.19/ зохион байгууллаа.  Уулзалтад аймгийн иргэдийн төлөөлөгчид, ажлын албаны удирдлага, мэргэжилтнүүд, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нээж хэлсэн үгэндээ УИХ болон ИТХ нь төлөөллийн байгууллагын хувьд иргэд олон нийтийн эрх ашгийг хангах үйл ажиллагааг хамтран явуулж, нийгмийн бүх салбарт хүрч ажиллах учиртайг онцолж, аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн Парламентаар дамжуулан олон талт ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ.

Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан энэ үеэр Монгол Улсын Их Хурал болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хууль, эрх зүйн үндэс нэгэн эх сурвалжтайг дурдаж, парламентын суурь зарчим, бодлого, стратегийн зорилтууд, төлөөллийн байгууллагууд буюу парламент, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн уялдаа холбоо зэргийг тодорхой тайлбарлан ярив.

Ардчиллын гол байгууламж болохын хувьд парламент, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч, иргэдийн хүлээлтийг тээгч болохыг тэрбээр онцлоод, Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөө буюу “парламентын шинэчлэлийн бодлого”, түүнд тусгагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгчидтэй холбоотой зохицуулалтуудыг уялдуулан дурдав. Үүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилт туссан юм.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан орон нутгийн удирдлага, түүний зарчмууд, бодлогын хэрэгжилтэд ард иргэдийн оролцоог хангах талаар зөвлөж, үүний тулд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, идэвхтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулах нь зүйтэйг цохон тэмдэглэлээ. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомж, бодлого шийдвэрийг ард иргэдэд сурталчлан таниулах чиг үүргээ Иргэний танхимаар явуулж буй юм. Үүнийг өргөжүүлэн ажиллуулах нөхцөл, боломжийн талаар тэрбээр Баянхонгор, Өвөрхангай аймагт байгуулагдсан Хууль тогтоомж сурталчлах төвүүдийн жишээгээр танилцуулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөөр удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны талаар тус төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, D-Parliament цахим систем, түүнийг ашиглах талаар  Иргэн бол хүч санаачлагын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат нар товч танилцуулга хийж, аймгийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%