“Нээлттэй, ил тод парламент ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд уулзалтын 2 дугаа шатанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парламентын Төлөөлөгч сурагчид оролцлоо.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан тэдэнд Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрбээр УИХ-ын дарга Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилсан “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг орон нутагтаа өргөжүүлэн амжилттай явуулж буйд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон чиглүүлэгч багш нарт талархал илэрхийлсэн юм.
Мөн “Өсвөрийн Парламент”-ын төлөөлөгч сурагчидтай суралцсан зүйлс, туршлагын талаар чөлөөт ярилцлага хийж, тэднийг УИХ-ын хуулийн төсөл хэлэлцэх, батлах үйл ажиллагаатай танилцуулахаар боллоо.