Швейцарын Хөгжлийн агентлаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд хаалтын хяналт-шинжилгээ хийх үнэлгээний баг манай аймагт ажиллаж байгаа бөгөөд (2023-09-11) аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргатай уулзаж уг төслийн үр дүн болон тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.