Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-25

ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайншанд сумын СӨБ, Ерөнхий боловсролын сургуулийн эмч, эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах сургалтыг сумын ГХУСАЗСЗ, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Боловсрол, шинжлэн ухааны газартай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад:
•Сургууь цэцэрлэгийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулах, Халдваргүйтгэлийн бодисын хэрэглээ, найруулах арга - Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Б.Энхзул
•Улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зүй, Хүүхдийн өсөлт хөгжил үнэлэх аргууд- аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Ц.Одончимэг
•Дархлаажуулалтын ач холбогдол, вакцинжуулалтын талаарх мэдээлэл- Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Н.Өлзийжаргал
•Хүүхдийн сэтггэл зүйн онцлог- Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч Ц.Лүндэгмаа
•Хүүхдийн хоол тэжээл, технологийн картны хэрэглээ, арга зүй- Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Б.Өнөржаргал
•Амилуулах суурь тусламж үзүүлэх дадлагатай хичээл- Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Т.Ариунтунгалаг
•Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах ээлтэй орчин бүрдүүлж, тэдний эрүүл мэндийг дэмжих- Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Т.Улаанаа нар сургалт хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%