Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

#ТА_ТАТГАЛЗ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-16

#ТА_ТАТГАЛЗ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ, хор уршгийг таниулах иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлага, үйлдэлд уриалах зорилгоор “Та татгалз” ерөнхий арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулсан.
 
Дээрх арга хэмжээний хүрээнд Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Сайншанд сумын Далай шанд баг хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхэд бол таны тусгал юм” уриан дор архины хэрэглээний сөрөг үр дагавар, хор уршгийг илэрхийлсэн дуу дүрсний богино хэмжээний видео бичлэг, reel уралдааныг зохион байгуулж 1-4 дүгээр байр шалгаруулж шагнаж, урамшууллаа.
 
1-р байранд : Я.Энхбаяр ахлагчтай баг хамт олон
2-р байранд : Н.Мишээл ахлагчтай баг хамт олон
3-р байранд : Б.Номинжин ахлагчтай баг хамт олон
4-р байранд : Б.Хүслэн ахлагчтай баг хамт олон

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%