Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-18

"НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Сайншанд сумын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын дадал зуршлыг хэвшүүлэх, стресс бухимдал тайлах аргуудаас суралцах, хорт зуршлаас татгалзах, эрэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж нийт 60 гаруй манлайлагч эрэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
 
Тус сургалтад:
-Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ-Өрхийн эрүүл мэндийн төв
-Дорноговь аймгийн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвчлөлийн өнөөгийн байдал-Аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн мэргэжилтэн Т.Улаанаа
-Эрүүл зөв хоололт, эрэгтэйчүүдийн зонхилон тохиолдох өвчин- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн их эмч А.Мөнгөнчимэг
-Эрүүл амьдралын хэв маяг, та өөрийгөө бүтээх нь- Эртэч Монгол хөтөлбөрийн сургагч багш Б.Төмөр-Очир нар сургалт мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%