Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2023-11-24

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр Хуралдаанд  /2023.11.24/ “Аймгийн 2023 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай” аймгийн Засаг дарга Б.Азжаргал илтгэж, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны төсвийн  төсөлд өгсөн саналыг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор  Ш.Мөнхбаяр танилцуулж, аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооноос өгсөн санал, дүгнэлтийг хорооны дарга З.Бадрал танилцууллаа.

2024 онд Дархан-Уул аймагт Улсын төсвийн 140 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Энэхүү хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон ажлуудаас онцолбол: Буян захын арын замыг шинэчлэн сайжруулах, Консулын уулзвараас аймгийн захиргаа, 39, анагаах, Номин хүртэлх П хэлбэрийн төв замыг өргөтгөх, Залуус 1,2 орон сууцны хорооллын инженер, цахилгаан хангамжийн ажил, Парктаун хотхонд 1500 хүүхдийн суудалтай сургууль барихаас гадна шинээр 4 эмнэлэг, 3 цэцэрлэг барих зэрэг олон ажлууд хийгдэнэ.

Мөн 2024 оны Орон нутгийн төсвөөр 2023 онд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэн хийж дуусгах бөгөөд Тухайлбал: хүүхэд хамгааллын жилийн хүрээнд сургуулийн орчинд хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах заал танхимыг шинэчлэх, сургууль орчим авто замын нягтаршлыг сайжруулах ажлууд, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс орон сууцны хороолол дунд камержуулалтыг хийнэ. Түүнчлэн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд бага насны хүүхдэд зориулсан усан парк, тохижилтын ажлууд болон автозамын өргөтгөл шинэчлэл аюулгүй байдлыг хангах хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаанаар  

2022 оны - Орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 54.2 тэрбум төгрөг, Орон нутгийн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг 57.9 тэрбум төгрөг, 2024 оны - аймгийн төсвийн орлогыг 5.0 тэрбум төгрөг, аймгийн орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл 3.4 тэрбум төгрөг, аймгийн төсвийн зарлагыг 22.6 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 5.1 тэрбум төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 2.0 тэрбум төгрөг, их засварын зардал 3.5 тэрбум төгрөг, байгаль орчны нөхөн сэргээх төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 425,9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 7.2 тэрбум төгрөг; аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 658,2 сая төгрөг, - аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 2.3 тэрбум төгрөг, сумдын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 28.2 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%