Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАШНЫ 16 БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2023-11-24

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр Хуралдаанд /2023.11.24/ Нийгмийн бодлогын хэлтсээс тусгай  зөвшөөрлөө сунгуулах материалаа ирүүлсэн сүм, хийдийн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт танилцууллаа.

Дархан-Уул аймагт нийт 32 сүм хийд үйл ажиллагаа явуулдгаас 8 буддын хийд, 2 ислам шашны, 22 христийн сүм байна.

Тус хуралдаанаар “Католик” сүм /Мария Аксилюм/, Дэлхийн сайн мэдээний авралын зарын Дархан Бурханы сүм, Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийд, Таравдо Замбуулин хийд, Бурхантын Есүс сүм, Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, “Сэргэн мандал” сүм, Христ сайн мэдээ Дархан цуглаан, Соён гэгээрүүлэх шашны төв, “Дархан Баптист” сүм, “Самданчойлин дацан” хийд, Монголын баярын мэдээ, Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, “Эвсэг ахан дүүсийн төлөө баптист“ сүм, “Билал Хабаши мечит” сүм, “Ыбырай Улы Султан Мечит” сүм зэрэг 16 сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%