Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АТГА БУДАА-2023” ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2024-01-10

Дорноговь аймгийн Улаан загалмайн хороо, Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хороо хамтран 2022 оноос эхлэн “АТГА БУДАА” аяныг уламжлал болгон зохион байгуулсанаар 2022 онд нийт 10 цэцэрлэгийн хүүхэд, эцэг эхчүүдийн оролцоотойгоор 955,3 кг будаа цугларсаныг өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрх, хүчтэй салхи, шороон шуурганд орох оронгүй болсон иргэдэд хуваарилан сумдын Улаан загалмайн анхан шатны хороогоор дамжуулан олгосон.
 
“АТГА БУДАА-2023” хандивын аяныг Сайншанд сумын бүх цэцэрлэгүүдийн хүүхдүүд, эцэг эхчүүдтэй хамтран зохион байгууллаа.
 
Тус аянд:
1 дүгээр цэцэрлэг – 76.7 кг
2 дугаар цэцэрлэг - 38,5 кг
3 дугаар цэцэрлэг – 57,6 кг
4 дүгээр цэцэрлэг - 181 кг
5 дугаар цэцэрлэг - 64,1 кг
8 дугаар цэцэрлэг - 83,2 кг
9 дүгээр цэцэрлэг – 132,3 кг
10 дугаар цэцэрлэг – 185,8 кг
12 дугаар цэцэрлэг - 269,1
13 дугаар цэцэрлэг – 16,6 кг будаа, нийт цэцэрлэгүүдээс 1,1тонн будаа цугларлаа.
 
Тус хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамт олноо манлайлан оролцон
I байр – Б.Бямбацэцэг эрхлэгчтэй 12 дугаар цэцэрлэг
II байр – Ц.Номуун эрхлэгчтэй 10 дугаар цэцэрлэг
III байр – Б.Батцэцэг эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
 
“АТГА БУДАА-2023” хүмүүнлэгийн аянд идэвх санаачилгатай оролцсон багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд, эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%