
Сайншанд сумын 1, 8 дугаар багуудад АА бүлгийн үйл ажиллагааг мэргэжилтний багийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд сурталчлан таниулах, уулзалт, явуулын нээлттэй цуглааныг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Мэргэжилтний багийн үйл ажиллагаа:
Мэргэжилтний баг нь АА бүлэг болон давхар хамаарлын бүлгийг олон нийтэд танилцуулах, тэдгээрийн хооронд хамтран ажиллах боломжуудыг дэлгэрэнгүй ойлгуулах зорилготой ажиллаж байна. Энэ нь архины хамааралтай иргэдэд АА бүлгийн үйл ажиллагаатай холбож өгөх, тэдний эрүүл мэндийг сайжруулахад туслах үүрэгтэй.

АА бүлгийн зорилго:

АА бүлэг нь архинд донтох өвчнөөс эдгэрэхэд хичээж буй, бие биенээ тусалж, туршлагаа хуваалцах зорилготой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юм. Гишүүд нь архины хамаарлыг хамтран даван туулахын тулд бие биетэйгээ итгэл, хүч тэнхээ, туршлагаа хуваалцаж, нийтлэг зовлонгоо шийдвэрлэхэд хамтран оролцдог.

Цуглаан, үйл ажиллагааны цаг:

АА бүлгийн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийг “УХААРЛЫН АЛХАМ” бүлгийн үйл ажиллагаанд урьж байна. Уулзалт болон хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2, 4, 6 дахь өдрүүдийн 18:00 цагт тус бүрийн уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.









