Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📌📌📌 САЙНШАНД СУМАНД ШАШНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГА, СҮМ ХИЙДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙВ.

2025-04-15

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг тус тус үндэслэн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Тус шалгалтаар:
1.Шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, холбогдох баримт бичигтэй танилцах.
2.Шашны байгууллагуудаас үйл ажиллагааны чиглэл, санхүүгийн тайлан мэдээлэлтэй танилцах, шалгах, /Хөрөнгө оруулалт, итгэгчдийн хандив болон бусад санхүүжилтийг 2024 он 2025 оны I улирлын байдлаар/
3.Тухайн ААН, байгууллагын үүсгэн байгуулагч, хандивлагч, хөрөнгө оруулагч нарын мэдээлэлтэй танилцах /Анх үүсгэн байгуулсан этгээдийн мэдээлэл, одоо эрхэлж буй ажил/
4.”Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичигтэй эсэх.
5.Сүм хийдийн хурал, цуглааны лам санваартан, номлогч пастор, шашны сургуулийн багш, бусад туслах ажилтнуудтай холбоотой биеийн байцаалт, мэргэжлийн үнэмлэх, бүртгэлтэй танилцах.
6.Сүм хийдэд шавилан суралцаж байгаа хүүхэд болон өдрөөр үйлчлүүлж байгаа хүүхдийн бүртгэл мэдээллийн сантай эсэхийг нягталж үзэх.
7.Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа нөхцөл байдалд үнэлгээ хийх.
8.Асран хамгаалагч, сүм хийд, шавилан суух хүүхэдтэй хийсэн гэрээ, гэрээний хэрэгжилтийг шалгах.
9.Сүм хийдийн барилгын гадна дотор орчны галын аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцах.
10.Шавилан болон өдрөөр үйлчлүүлж байгаа хүүхдийн сурч хөгжиж байгаа орчны эрүүл ахуйн байдлыг үнэлэх.
11.Сүм хийдийн гадаад болон дотоод орчинд хүүхдэд учирч болох эрсдэлд чиглэсэн урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тайлантай танилцах.
12.Сүм хийдийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байдлаар мэдээлдэг эсэх.
13.Тухайн хийдэд хадгалагдаж байгаа баримтад өвийн бүртгэл хийх.
14.Шашны байгууллагын судалгаа, ажилчдын дэлгэрэнгүй судалгааг маягтын дагуу гаргуулж авах зэрэг чиглэлээр хяналт шалгалт хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6090
4608 / 76%
923 / 15%
273 / 4%
286 / 5%