Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

✅Хуулийн байгууллагуудад төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээний саадгүй байдал, хүртээмжтэй орчны байдалд хяналт шалгалт, дүн шинжилгээ хийж ажиллалаа.

2025-05-02

Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ХЭҮК хамтран Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудад ХЭҮК-ийн референт Т. Мөнгөнчулуун, Сайншанд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхтайван нар тухайн байгууллагын үйл ажиллагаа, бодит байдалтай танилцаж, газар дээр нь стандартын хэмжилтийг хийж, удирдлага болон албан тушаалтнуудаас тодруулга мэдээлэл авч,үйлчлүүлж байгаа иргэдийн санал хүсэлтийг авч ажилласан .
✅Төрийн байгууллагуудын үйлчилгээ нь хүртээмжгүй буюу саадтай байх нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхийг зөрчиж байдаг.
✅Монгол улсын Үндсэн хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүний эрхийн тунхаглал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тодорхой төрлүүдийн стандартуудад тусгаж хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хүндэтгэж, хамгаалах, хангахыг төрд үүрэг болгосон.
✅Гэвч энэхүү эрхийг хангах,хэрэгжүүлэх, хамгаалах нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг оролцооноос хамаарч улс орон, аймаг, орон нутгуудад харилцан адилгүй байна.
✅Хяналт шалгалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүний тусламжгүйгээр тухайн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжгүй, барилга доторх шат, шатны бариул нь хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, мэдээлэл солилцох, мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлээгүй буюу мэдээллийн хүртээмж хангалтгүй, үйлчилгээний хэсгийн тавцан өндөр, ариун цэврийн зориулалтын өрөө суултуур, бариул байхгүй, зориулагдсан тэмдэг, тэмдэглэгээ огт хийгдээгүй зэрэг хүндрэлтэй саадтай байдал нийтлэг байна.
✅Нөгөө талаар хүртээмжийн байдлаа сайжруулах, нийцүүлэх тал дээр анхаарч налуу шат хийлгэсэн, тусламжийн хонх байрлуулсан, хаалганы босгыг стандартад нийцүүлсэн, алба хаагчдаа дохионы хэлний сургалтад хамруулсан, томруулдаг шил, брайл, өргөдөл, нэхэмжлэлийн загварын брайлаар хэвлүүлсэн зэрэг олон сайшаалтай ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
✅Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн бүхий л харилцаанд эрх тэгш оролцоход саадгүй хүртээмжтэй орчныг бүрдүүлж, тэдний онцлог байдлыг хүндэтгэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6090
4608 / 76%
923 / 15%
273 / 4%
286 / 5%