
Олон Улсын гэр бүлийн өдрийн тохиолдуулан Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сайншанд сумын 1-8 дугаар багийн ажлын албатай хамтран 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Эвтэй гэр бүл – Эрүүл ирээдүй” арга хэмжээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгууллаа:
• Гэр бүл, хамт олны дунд уралдаан, тэмцээн
• Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн хөтөлбөрүүд
• Гэр бүлийн зөв харилцаа болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт
• Нээлттэй зөвлөгөө, мэдээлэл түгээх үйл ажиллагаа

Иргэдийн идэвхтэй оролцоо, урам зориг, эерэг уур амьсгал дунд өрнөсөн энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан чухал үйл явдал боллоо.







