
Сайншанд сумын 4 дүгээр багт АА бүлгийн үйл ажиллагааг мэргэжилтний багийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд сурталчлан таниулах, уулзалт, явуулын нээлттэй цуглааныг 2025 оны 5 дугаар сарын 15-ний өдөр зохион байгууллаа.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Сайншанд сумын 12 -р цэцэрлэг, 4-р багийн Ажлын алба хамтран АА бүлгийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, нээлт- -тэй цуглааныг зохион байгууллаа.

АА бүлгийн зорилго:

АА бүлэг нь архинд донтох өвчнөөс ангижрахаар хичээж буй бие биендээ тусалж, туршлагаа хуваалцах хүмүүсийн нөхөрлөл юм. Гишүүд нь архины хамаарлыг хамтран даван туулахын тулд бие биедээ итгэл, хүч тэнхээ өгч, туршлагаа хуваалцаж, нийтлэг зовлонгоо шийдвэрлэж Гэр бүлдээ аз жаргалыг бий болгоход оршино.

