Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймагт 431 ээж алдарт эхийн одон хүртэж байна.
“АЛДАРТ ЭХ”-ийн нэгдүгээр одонгоор 41, хоёрдугаар одонгоор 390 ээж шагнагдсанаас хамгийн залуу нь 28 настай С.Банзрагч, Б.Ариунбуян нар бол хамгийн ахмад нь Д.Баасанбат 65 насандаа олон хүүхэд төрүүлж өсгөсөн албан ёсны хүндэтгэлээ төр түмнээсээ хүлээн авлаа.
Алдарт эхийн одонг аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид, Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ, Засаг дарга Т.Ганзориг нар гардуулан өглөө.