Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📢 “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-17

📢 “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчид, “Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 🗓️ Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Захирагчийн ажлын алба, сумын газрын даамал, Сайншанд тохижилт үйлчилгээний газартай хамтран Сайншанд сумын 1 дүгээр багт ажиллалаа.
Тус ажлын хүрээнд багийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан 🚶‍♂️🏡, тулгамдаж буй асуудлуудыг бодит байдал дээр нь үнэлж дүгнэн, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Мөн тус багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, санал хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа. 🎤👥
✅ Уулзалтын үеэр ирүүлсэн гол саналууд:
🛤️ Зам талбай: Нийтийн эзэмшлийн зам, талбайн засвар, арчлалтыг сайжруулах
♻️ Хог хаягдал: Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
💡 Гэрэлтүүлэг: Гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, оройн цагаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх
💼 Ажил эрхлэлт: Иргэдийг ажлын байранд зуучлах
📑Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн судалж, холбогдох шат шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгч ажиллалаа. ✅🏗️

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11110
8625 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%