“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид “Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр

Сайншанд сумын 2 дугаар багт ажиллалаа.
Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Захирагчийн ажлын алба, сумын газрын даамал, “Чандмань-Илч” ОНӨХХК, Сайншанд тохижилт үйлчилгээний газартай хамтран оролцлоо.
Тус ажлын хүрээнд багийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан


тулгамдаж буй асуудлуудыг бодит байдал дээр нь үнэлж дүгнэн, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Мөн багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, санал хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа.


Уулзалтын үеэр ирүүлсэн гол саналууд:

Камержуулалт: Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камерыг нэмэгдүүлэх

Байрны гадна фасад: Орон сууцны барилгын гадна фасадын засвар, өнгө үзэмжийг сайжруулах

Ахмадын асуудал: Ахмадын бүртгэл, харьяаллын асуудлыг зохицуулах

Дахин төлөвлөлт: Хуучин орон сууцны барилгуудыг үе шаттайгаар дахин төлөвлөх

Ундны ус: Ундны усны худгийн засвар, хэвийн ажиллагааг хангах

Цахим мөрийтэй тоглоомын нөлөө: Цахим мөрийтэй тоглоомонд хэт автаж буй иргэд, хүүхэд залуучуудад чиглэсэн анхаарал, хяналтыг нэмэгдүүлэх

Хог хаягдал: Хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, орчны цэвэрлэгээг сайжруулах

Ажил эрхлэлт: Иргэдийг ажлын байранд зуучлах

Гэрэлтүүлэг: Гудамж, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг засварлах, нэмэгдүүлэх

Ариутгал: Бохирдол ихтэй, бохир давсан хэсгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх



